iPhone · Windows
Вэб хувилбар.
Файл татаж суулгахгүй. Хөтөч дээрээ нээгээд, загвараа нэг удаа татаад, апп шиг ашиглана.
iPhone
Safari-аар нээж, нүүр дэлгэцэнд нэмнэ.
- ХөтөчSafari
- ШаардлагаiOS 16.4+
- Зөвлөх загварBataAi N0.1
Windows
Chrome эсвэл Edge-ээр нээж, апп болгож суулгана.
- ХөтөчChrome, Edge
- ШаардлагаWindows 10, 11
- Зөвлөх загварBataAi N0.3
Вэб аппыг нээнэ
Дээрх товчийг дарж app хуудсыг нээнэ.
Загвараа сонгож татна
Төхөөрөмждөө тохирохыг нь сонгоод «Татаж эхлэх»-ийг дарна. Нэг удаа л татна. Татаж дуустал хуудсаа хаахгүй байна уу.
Апп болгон суулгана
iPhone: Safari-ийн доод талын Хуваалцах (⬆︎) товч → Нүүр дэлгэцэнд нэмэх. Windows: хаягийн мөрний баруун талын суулгах дүрс, эсвэл апп доторх «Суулгах» товч.
Интернэтгүй ярина
Загвар татагдсаны дараа Bata AI төхөөрөмж дээрээ ажиллана. Яриа хаашаа ч илгээгдэхгүй.
Түгээмэл асуулт
iPhone дээр аль загвар ажиллах вэ?
Safari нэг табын санах ойг хатуу хязгаарладаг тул жижиг загвар (N0.1, ≈ 1.1 GB) л найдвартай ажиллана. N0.2 болон N0.3 ихэнх iPhone дээр ачаалагдахгүй. Том загвар хэрэгтэй бол PocketPal AI-аар ажиллуулах эсвэл Windows хувилбарыг ашиглана уу.
Android-д вэб хувилбар байна уу?
Энэ хувилбар зөвхөн iPhone болон Windows-д зориулагдсан. Android-д .apk аппыг ашиглана.
Татсан загвар хаана хадгалагддаг вэ?
Хөтчийн өөрийн санд, зөвхөн таны төхөөрөмж дээр. Нүүр дэлгэцэнд апп болгон нэмсэн бол Safari түүнийг хэсэг хугацааны дараа автоматаар устгахгүй. Тохиргоо хэсгээс хүссэн үедээ цэвэрлэнэ.
Яагаад Windows exe-ээс удаан байж болох вэ?
Вэб хувилбар хөтөч доторх WebAssembly-аар ажилладаг тул суулгадаг exe-ээс удаан, ачаалах хугацаа урт байна. Хамгийн сайн хурд хэрэгтэй бол Windows-ийн .exe хувилбарыг ашиглана.
Загвар ачаалагдахгүй байна
Ихэвчлэн санах ой хүрэлцэхгүйгээс болдог. Бусад таб, програмыг хаагаад, жижиг загвар сонгоно уу. Апп доторх Тохиргоо хэсэгт контекстыг 2048 болгож багасгаж болно.
Интернэт хэрэгтэй юу?
Загвар татах үед, мөн анх удаа нээх үед хэрэгтэй. Дараа нь офлайн ажиллана.
Bata AI