Заавар.

Дөрвөн алхамд бэлэн.

Аппаа татна

Татах хуудаснаас Windows эсвэл Android хувилбараа сонгоно.

Суулгана

Windows: татсан .exe файлаа ажиллуулна. Android: .apk файлаа нээгээд "үл мэдэгдэх эх сурвалжаас суулгахыг" зөвшөөрнө.

Загвараа суулгана

Апп нээгдэхэд "Bata загвар суулгах" товчийг дарж загвараа сонгоод татна. Эсвэл өөрийн GGUF файлыг сонгоно.

Ярьж эхэлнэ

Загвар ачаалагдмагц асуултаа бичнэ. Дараа нь интернэт шаардлагагүй.

Түгээмэл асуулт

Утас минь загварыг даах уу?

Апп доторх Status хэсэг төхөөрөмжийн RAM-ыг хараад аль загвар тохирохыг хэлнэ. Жижиг төхөөрөмжид N0.1 эсвэл API холболтыг ашиглана.

Интернэт хэрэгтэй юу?

Загвар татах үед хэрэгтэй. Татсаны дараа локал загвар интернэтгүй ажиллана. ChatGPT, Claude, Gemini холболт интернэт шаардана.

Миний яриа хаашаа явдаг вэ?

Локал загвар ашиглавал яриа төхөөрөмж дээрээ л үлдэнэ. API холболт ашиглавал таны мессеж тухайн үйлчилгээ рүү илгээгдэнэ.

Загвар ачаалагдахгүй байна

Ихэвчлэн RAM хүрэлцэхгүйгээс болдог. Бусад програмыг хааж, жижиг загвар сонгоод үзээрэй.

Android дээр "суулгаж болохгүй" гэж гарлаа

Зөвхөн arm64 процессортой Android 7 ба түүнээс дээш утсан дээр ажиллана. Хуучин 32 битийн утсанд суухгүй.

Бэлэн үү?